Судал үүсгэх нь хэд хэдэн дискнүүдийг нэгтгэж нэг эзлэхүүн болгодог. Олон тохиолдолд энэ нь тоног төхөөрөмжийн хянагчуудыг ашиглан хийгддэг. GEOM дэд систем нь диск судал үүсгэх гэж бас нэрлэгддэг RAID0-д зориулсан програмыг хангаж өгдөг.
RAID0 системд, дараалсан дискнүүдэд байгаа өгөгдлүүд нь багц болж хуваагддаг. Систем дээр нэг диск рүү 256k-ийг бичихийг хүлээснээс 64k-ийг 4 өөр диск рүү зэрэг бичих дээд зэргийн I/O буюу оруулах гаргах ажиллагааг RAID0 систем нь санал болгодог. Энэ ажиллагааг олон дискний хянагчуудыг ашиглан нэмэгдүүлж болдог.
Багцалсан олон дискнүүдээс I/O хүсэлтүүд нь зэрэгцэж унших болон бичигддэг учраас RAID0 дискний хуваагдал нь бүгд ижил хэмжээтэй байх ёстой.
geom_stripe.ko
модулийг ачаална:
#
kldload geom_stripe
Тохирох холболтын цэг байгааг шалгаарай. Хэрэв энэ эзлэхүүн нь root хуваалт
болох ёстой бол түр зуур өөр /mnt
гэх мэт холболтын цэгийг ашиглаарай:
#
mkdir /mnt
Судал үүсгэх дискнүүдэд зориулсан төхөөрөмжийн нэрийг тодорхойлоод шинэ судал
төхөөрөмж үүсгэ. Жишээ нь хоёр ашиглагдаагүй, хуваалт хийгдээгүй
/dev/ad2
болон /dev/ad3
гэсэн
ATA дискнүүдэд судал үүсгэхийн тулд:
#
gstripe label -v st0 /dev/ad2 /dev/ad3
Metadata value stored on /dev/ad2. Metadata value stored on /dev/ad3. Done.
Хуваалтын хүснэгт гэгддэг стандарт хаягийг шинэ эзлэхүүн дээр бичээд анхдагч ачаалагдах кодыг суулгаарай:
#
bsdlabel -wB /dev/stripe/st0
Энэ процесс хоёр төхөөрөмжийг st0
төхөөрөмжийн хамт /dev/stripe
санд үүсгэх ёстой. Тэдгээр нь st0a
болон
st0c
юм. Ингэсний дараа файлын системийг
st0a
төхөөрөмж дээр newfs
хэрэгслийн тусламжтайгаар үүсгэж болно:
#
newfs -U /dev/stripe/st0a
Олон тоонууд дэлгэц дээр урсан өнгөрөх бөгөөд хэдхэн хормын дараа процесс төгсөнө. Ингээд эзлэхүүн үүсэж холболт хийгдэхэд бэлэн болно.
Гараар үүсгэсэн дискний судлаа холбохын тулд:
#
mount /dev/stripe/st0a /mnt
Энэ судал үүсгэсэн файлын системдээ ачаалах үед автоматаар холболт хийхийн
тулд эзлэхүүний мэдээллийг /etc/fstab
файлд
хийгээрэй. Энэ жишээн дээр stripe
гэсэн байнгын холбох цэгийг үүсгэж байна:
#
mkdir /stripe
#
echo "/dev/stripe/st0a /stripe ufs rw 2 2" \
>> /etc/fstab
/boot/loader.conf
файлд мөр нэмж geom_stripe.ko
модулийг
систем эхлэхэд автоматаар ачаалагдахаар болгох ёстой:
#
echo 'geom_stripe_load="YES"' >> /boot/loader.conf
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.